“Sewol”-ийн эзэн амиа хорложээ
Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн Ерөнхийлөгч Ю Бен Ын гэгчийн цогцосыг олсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэгвэл 73 настай хөлгийн эзэн ослын дараа сураггүй алга болоод байсан бөгөөд өнгөрсөн сард Сөүлээс өмнө зүгт 300 километрийн зайтай орших Сунчеон хотоос олдсон цогцос түүнийх мөн болохыг баталжээ.
1
Сөүлийн цагдаагийн газрын төлөөлөгч Во Хюн “Нэр хаяггүй цогцос Ю Бен Ынтой тохирч байна. Бид нийгмийг төөрөгдүүлэхгүйн тулд өнөөг хүртэл сайтар шинжилгээ мөрдлөгө явуулсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Ю Бен Ын нойрны эм хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон” гэж мэдэгджээ.
Мөн мөрдлөгийн явцад хөлгийн эзний гэрээслэл олдсон гэв. Гэрээслэлд ““Sewol” хөлгийн ослоор амиа алдсан бүх зорчигчийн гэр бүлээс уучлалт хүсч, бүх буруугаа аваад явлаа” хэмээн бичсэн байсан гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ