Монгол-Италийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

img

Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга Ш.Түвдэндорж Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Алберто Браданиниг хүлээн авч уулзлаа. s Сайд Ш.Түвдэндорж 1990 оноос манай улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд санхүү, хүнд хэцүү цаг үед хүнсний тусламж үзүүлж ирсэн Италийн Засгийн газарт талархлаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд манай хоёр орны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархалтай байдгаа илэрхийллээ. s Сүүлийн жилүүдэд Монгол-Италийн аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж, “Чингис”, “Самурай” бондын эх үүсвэрийг ашиглан тоног төхөөрөмжийн шинэчлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, брэндинг, борлуулалтаар дэлхийд тэргүүлдэг Итали улстай технологийн хамтын ажиллагаа өрнүүлэх, тоног төхөөрөмжийг Италийн Засгийн газрын санхүүгийн баталгаа, үйлчилгээний хүрээнд худалдан авах хэлэлцээр хийж байгаа билээ. a Италийн талаас ч энэ чиглэлээр өндөр ач холбогдол өгөн Италийн Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /АЧИМИТ/-ын төлөөлөгчид өмнө нь тохиролцсоны хүрээнд Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгчдэд ээрэх, нэхэх, сүлжих, гүйцэтгэх борлуулах, будах тоног төхөөрөмжийг танилцуулах сургалт явуулснаас гадна Итали Улсын Засгийн газрын баталгаа гаргадаг SACE байгууллагын төлөөлөгчид 2013, 2014 онд Монгол Улсад хэд хэдэн удаа айлчилж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдийн эрсдэл даах чадвар, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад байна. a Сайд Ш.Түвдэндорж эрхэм Элчин сайд Алберто Браданинид Италийн санхүүгийн байгууллагуудаас тодорхой хэмжээний санхүүжилт хийж, SACE даатгалын компаниар эрсдэлээ даатгуулан 20-30 жилийн урт хугацааны тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны банкууд болон Засгийн газар хооронд гэрээ хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх боломжийг судлахад хамтран ажиллах санал тавив. Мөн тэрээр цаашлаад Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний загварыг дэлхийн стандартад хүргэх чиглэлээр Ноос, ноолуурын төслийн нэгж болон Монголын ноолуурын тэргүүлэх үйлдвэрүүдийн Италийн талтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, арьс шир, ноос ноолуур боловсруулах италийн дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, өндөр ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Италийн Засгийн газраас техник туслалцаа авах, төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг тус тус тавилаа. a Элчин сайд Алберто Браданини тус саналуудыг нааштайгаар хүлээн авч бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллахаа илэрхийлсэн юм. Ялангуяа, 2015 онд Италийн Милан хотноо зохион байгуулагдах Expo 2015 олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцоход өөрийн зүгээс онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. ы П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ