Голууд үерийн аюултай түвшин давжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зарим гол үерийн аюултай түвшин давсан тухай Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
а
Тодруулбал, Хэнтий нурууны баруун талаар урсдаг Туул, зүүнээс усжих Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн болон Орхон голын усны түвшин 20-40 см-ээр нэмэгджээ. Туул голын нийт уртын дагуух болон Балж, Онон, Хэрлэн гол, Багануур дүүрэг, Чойбалсан хот орчимд үерийн түвшин 10-55 см давж, нэн аюултай түвшинд хүрсэн байна.
х
Түүнчлэн Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац, Алтай нурууны Ховд, Хархираа, Түргэний уулсаас эхтэй голууд үерлэж, 5-15 см давсан байгаа бол Ус судлалын харуулын цэг болох Хурх- Өмнөдэлгэр, Барх-Батширээт, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн аюултай түвшин 10-30 см-т хүрчээ.
х
Тиймээс дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ