Иргэдийн мэдээллийн цаг боллоо

img

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,  дүүргийн Бүртгэлийн хэлтэс хамтран “Иргэдийн мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.

бы

Энэ үеэр Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, бүртгэлийн анхан шатны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан, самбар ажиллуулж, гарын авлага тараан, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авсан байна.

ы

Тус өдөрлөг иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой ажээ.

ы

Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэхүү “Иргэдийн мэдээллийн цаг “-ийг нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах юм.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ