“Говийн баавгай” сургалтыг тайлагнав
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдийн дунд “Говийн баавгай” газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг зохион байгуулжээ. Тус сургалтын тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдаж, Засаг даргын орлогч Л.Амарзаяа удирдан, Онцгой байдлын албаны дарга Б.Ганбат, ОБХ-ийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Баатар болон албаны бусад хүмүүс оролцов.
ыя
Хурлаар сургалтын ололт, дутагдалтай талуудыг хэлэлцэж амжилтай ажилласан мэргэжилтэнгүүдийг урамшууллаа. Сургалтын өдрүүдэд нийт 2795 багш, сурагчидад болзошгүй газар хөдлөлтийн аюулын үед бэлэн байдлаа хангахад суралцсан байна. Мөн нурангинаас аврах, бэртэж гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх, галын аюулгүй байдлыг хангах, тэсч амьд үлдэх зэрэг сэдвээр сурагчдыг өөрсдийн сургуульдаа энэ талын мэдлэг олгох сургагч багшаар бэлтгэсэн байна.
ы
Энэхүү газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг уламжлал болгон зохион байгуулах талаар дүүргийн онцгой байдлын албанаас санал дэвшүүлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ