“McDonalds”, “KFC”-ийн үйл ажиллагааг зогсоов
Бээжин, Шанхай хотын удирдлагууд дэлхийд алдартай түргэн хоолны “McDonalds”, “KFC”-ийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Ийнхүү хаах болсон нь дээрх үйлчилгээний байгууллагуудын хэрэглэж буй тахианы мах шаардлага хангахгүй, иргэдэд баталгаагүй хүнс зарж байсан нь илэрсэн гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Шанхайд 15 салбартай “KFC” түргэн хоолны сүлжээнд гэнэтийн шалгалт явуулахад ариун цэврийн шаардлага хангаагүй газар олон тонн тахианы мах хадгалж, 7-10 хоносон махаар иргэдэд үйлчилдэг байсан нь илэрсэн гэв. Мөн “McDonalds” хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ иргэдэд шинэ хэмээн худал хэлж зардаг байжээ.
Түргэн хоолоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг “McDonalds”, “KFC”-ийн удирдлагууд дээрх хэргийг санаатайгаар нэр хүндэд нь халдах гэсэн явуулга хэмээж, цагдаагийнхнаас мөрдлөгө явуулахыг хүсчээ. “KFC” эцсийн дүн гараагүй байхад сөрөг мэдээлэл нийгэмд цацахгүй байхыг Бээжин, Шанхай хотын удирдлагуудаас шаарджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ