Голландын төлөөлөгчид Донецк хотод ирлээ
Малайзын агаарын тээврийн “MH17” зорчигч тээврийн онгоц Украины Грабово хотын хил орчимд осолдсон билээ. Тус онгоцонд 280 зорчигч байсны 157 нь Голланд улсын иргэд байсан юм.
6
Тэгвэл тус улсын төлөөлөгч нар онгоцны ослоор амиа алдсан иргэдийнхээ цогцосыг шилжүүлэн авах, ослын газартай танилцахаар Украины зүүн хязгаарын Донецк хотод ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Донецк хотыг эзэлсэн салан тусгаарлагчид Грабово хотыг эзэлсэн юм. Тиймээс төлөөлөгч нар Донецкт очиж, салан тусгаарлагч нараас зөвшөөрөл авахаар ирцгээжээ. Бүгд найрамдах Донецк улсын Ерөнхий сайд Александр Бородай “Харамсалтайгаар амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хэрэгтэн олдоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Салан тусгаарлагчид ослоор амиа алдсан зорчигчдын цогцосыг Харьков хотын түргэн тусламжийн эмнэлэгт байршуулсан хэмээн мэдэгдэж, НҮБ-ын шинжээчдийг ажлаа эхлүүлэхийг хүссэн байна. Төлөөлөгч нарын айлчлалтай холбоотой Украины Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Парубий тэдний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах болно гэв.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ