Өмнөд Солонгост хоёр галт тэрэг мөргөлдөв

Ганвон мужийн цагдаагийн дарга Ким Вон Су хэлэхдээ “47 настай нэг эмэгтэй амиа алдсан. Мөн бэртсэн 52 зорчигчийг эрчимт эмчилгээнд хамруулсан. Алан хядах ажиллагаа биш. Санамсаргүй осол” гэжээ. Шинжээчдийн хэлснээр Мунгок вокзал нь нэг замтай. Өмнөх галт тэрэг хөдлөөгүй байхад дараагийнх нь ирж зогссоноос осол гарсан гэв. Зам тээвэр, дэд бүтцийн яамны төлөөлөгч Ли Кван Вон төмөр замын хяналтыг системийг шалгаж, мөргөлдсөн шалтгааныг тодруулна гэдгээ амлаж, амиа алдсан зорчигчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Сөүл хотод Ерөнхийлөгч Пак Ын Хэ-г улсаа муу удирдаж байна хэмээн буруутгаж, тайван жагсаал зохион байгуулсан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ