Чарльз бяцхан ханхүүд хэрэм бэлэглэв
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз ач хүү Жорж Александр Луид нэг насны төрсөн өдөрт зориулж чихмэл хэрэм бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр ач хүүгээ хэрэм шиг эгдүүтэй учир чихмэл хэрэм бэлэглэсэн гэв. Чарльз “Би ямар их баяртай байна гээч. Ганцхан жилийн өмнө би аав байсан. Харин Жорж төрсөний дараа өвөө болсон. Ач хүү минь олны хайрыг хүлээсэн агуу удирдагч болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Харин хатан хаан II Элизабет Жорж ханхүүд юу бэлэглэсэн нь нууц хэвээр байгаа юм.
Ханхүүгийн нэг насны төрсөн өдөрт зориулж Лондон хотод томоохон хэмжээний баярын парад зохион байгуулагдсан байна. Тус парадын үеэр ханхүүгийн ээж гүнж Кейт Мидилттон оролцож, ард түмэндээ талархалаа илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ