Саймон Ковелл тусламж үзүүлэхдээ “тwitter” ашиглав

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчдад алуулсан гурван израйль хүүгийн гэр бүлд “Twitter”-ийн тусламжтай мөнгө хандивлажээ. Тэрбээр “Харамсалтай амиа алдсан Израйль хөвгүүдийн гэр бүлд 100 мянган ам.долларыг хандивлаж байна. Их биш ч гэлээ сэтгэл минь юм шүү. Би та бүхний гэрийн хаяг, утас зэргийг мэдэхгүй учир хамгийн олон хүн нэгэн зэрэг ханддаг “Twitter”-ийг ашиглалаа. Израйлчууд жиргэдэг гэдэгт итгэлтэй байна. Энэ жиргээг уншаад тэдний гэр бүлийнхэнтэй намайг холбож өгнө үү” гэжээ.

1

Тус жиргээний дараа олон мянган израйльчууд Саймонд амиа алдсан хөвгүүдийн гэр бүлийн талаарх мэдээллийг илгээж, тусламж үзүүлсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.

Саймон мөн “МН17” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Бурхан яагаад ийм олон хүнийг уй гашууд автуулсан юм бол” гэж жиргэсэн байна. Энэхүү жиргээг гуравхан цагийн дотор 1.5 сая болжмор RT хийж, Саймон Ковеллыг “ууртай ч сайн хүн байна” хэмээн магтжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

juush:
medeej shuu dee, uuruu juush baihgui, ..udii olon jil palestinchuud temtseed temtseed yagaad gazar nutagaa erguulen avch chadahgui bn geech? ene tom tom uls oron gurnuud-n udirdagch ner nuluutei humuus businessmen-d chin bugd haraal idsen juushuud bdag baihgui yu, tegeed ted chin izrialchuudiig buh l yumaar demjeed tetgeed hamgaalaad suudag baihgui yu,
2014-07-24
зочин:
heden myangan palestin huvguud juuduuded aluulj hyaduulj baigaag ene teneg harahgui baigaam baih daa. ene esvel juud baih
2014-07-23