Обама харш худалдан авав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Калифорни мужид байрлах тансаг харшийг 4.25 сая ам.доллароор худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус харш 20 өрөөнөөс гадна таван угаалгын өрөө, хоёр гал тогооны өрөөтэй аж. Обама ирэх 2016 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх юм. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Вашингтонд байрлах Цагаан ордонд зургаан жилийн турш амьдарсан билээ. Обама Ерөнхийлөгч болохоосоо өмнө Нью Жерси мужид байрлах “Gallant” хэмээх сууцанд амьдардаг байсан юм.

1

Ерөнхийлөгч өчигдөр Лос Анжелес хотноо “Trade Technical” коллежийн оюутнуудтай уулзах үеэрээ харш худалдан авч, энгийн амьдрал руу орох бэлтгэл хийж эхэлсэнээ мэдэгдсэн байна.

Тэрбээр “Би хоёр жилийн дараа нэр дэвшигч, Ерөнхийлөгч бус сонгогч, иргэн болно. Цагаан ордонд байсан цаг минут бүр минь гайхалтай байна. Охид минь тэнд том боллоо. Тун удахгүй ирэх хоёр дахь амьдралдаа зориулж шинэ байшин худалдан авсандаа баяртай байна” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг:
та нар энэ хар хүн шиг албан тушаал хашиж харшид амьдарч яг харагдаарай хүний хувь тавилан, өвгөд дээдсийнхэний нь тарьсан үйлийн үр гэдэг энэ дээ
2014-07-24
çî÷èí:
ò¿¿íèé ìàíàé ñ.áàÿð øèã àðä ò¿ìíèéõýý áàÿëãèéã ç¿ãýýð ºã÷ óëñàà ºðºíä îðóóë÷èõààä àâèëãàä àâñàí ìºí㺺𺺠õàðø àâààã¿é ãýäýã áîë õàðèí ¿íýí áàéõ àà.
2014-07-24
авилгалтай тэмцэх газар:
авилгалтай тэмцэх газраас шалгаарай, цаана чинь обама харш худалдаад авчихаж хэ хэ
2014-07-24
sanal:
new jersey bish chicago shuu dee
2014-07-24
чебарушка:
дэлдэн хар обама
2014-07-23