Лупита Нионго “ELLE” сэтгүүлийг чимнэ

img

Оскарын шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо хүртсэн Кени бүсгүй Лупита Нионго алдарт “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр Оскар хүртсэнийхээ дараа “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж байсан билээ. Лупита ирэх сар худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж буйгаа мэдэгдэж “Instagram”-даа зургаа байршуулжээ.

Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Лоррэн Кэнди удахгүй худалдаанд гарах сэтгүүлийнхээ коверт Лупита Нионгог сонгосон шалтгаанаа “Тэр бол сахиусан тэнгэр. Урлаг яагаад амттай байдаг вэ. Ийм бүсгүй хүчин зүтгэдэг болохоор. Лупита бол супер од” гэж хэлжээ.

Лупита загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн шар өнгийн даашинзыг өмсч зургаа авахуулжээ. Тэрбээр хамгийн сүүлд “Star Wars” кинонд туслах дүр бүтээсэн бол ирэх аравдугаар сараас эхлэн жүжигчин Скарлет Йохансонтой хамтран “The Jungle Book” хэмээх адал явдалт кинонд тоглох юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ