Харри Потер төрсөн өдрөө мартжээ
“Харри Потер” цувралын од жүжигчин Дэниел Рэдклифф 25 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “24 TV”-ийн “Friend zone” нэвтрүүлэгт оролцох үеэр хөтлөгч Ловер Жеймс жүжигчин залууд Их Британийн төрийн далбаатай төрсөн өдрийн бялууг бэлэглэжээ. Тэр үед Дэниел Рэдклифф ихэд гайхан “Яагаад надад бялуу өгч байгаа юм бэ хэмээн асуухад хөтлөгч “Залуу минь чи өнөөдөр 25 нас хүрч байна. Арай мартчихсан юм биш биз” хэмээн асуусан байна.
Дэниел “Би төрсөн өдрөө мартчихжээ. Сүүлийн хоёр жил тэмдэглээгүй. Надад нас нэмэх муухай санагддаг” хэмээн хариулж бялуу бэлэглэсэн нэвтрүүлгийн багийнханд талархалаа илэрхийлжээ. Мөн хөтлөгч “Дэниел чи бяцхан ханхүүгээс нэг өдрийн дараа төрсөн юм байна. Британийн бахархалууд нэг сард төрсөнд баяртай байна” хэмээжээ.
Лондон хотод байрлах жүжигчин залуугийн гэрийн гадна “Харри Потер” цувралын шүтэн бишрэгчид баярын парад зохион байгуулсан байна. Жүжигчинг гэрт нь оруулахын тулд цугларсан олныг хүчээр тараасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ