Амь үрэгдсэн зорчигчдыг оршуулав
Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослоор амиа алдсан Голланд улсын 157 зорчигчийн цогцсыг албаны хүмүүс хүлээн авч, өчигдөр эх оронд авчирлаа. Амиа алдсан зорчигчдын гэр бүл Голландын “Eindhoven” олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэж “Тэднийг амийг буцаан өг” хэмээн орилж байжээ.
1
Албаныхан зорчигчдын цогцсыг “Eindhoven” нисэх буудлаас холгүй орших “Dutch” хотод байрлах “Utrecht” оршуулгын газар авчирчээ. Оршуулгын ажиллагаанд тус улсын эзэн хаан Уиллим Александр, хатан хаан Максима, Ерөнхий сайд Марк Рутте болон албаны хүмүүс оролцож эмгэнэл илэрхийлсэн байна.
Эзэн хаан зорчигчдын гэр бүлд хандаж “Гашуудаж байна. Бид тэдний үхлийг хэзээ ч мартаж болохгүй. Голланд улсын нэрийн өмнөөс тэдний үхлийг хэн захиалсаныг заавал илрүүлэх болно” гэж хэлжээ. Мөн оршуулгын ажиллагааны үеэр хатан хаан нулимсаа барьж дийлээгүй аж.
1
Ерөнхий сайд Марк Рутте зарлигаар Засгийн газрын ордны дээр байрлах төрийн далбаа хагас бөхийж, орон даяар гашуудал зарласан хэвээр байгаа юм. Голландын 57 хүнтэй шинжээчдийн баг осол гарсан Украины Грабово хотод ирээд буй аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ