Викториа Бекхэмийн фэн гэв

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж гүнж Кейт Миддлтон загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн ноймер нэг фэн гэдгээ хэлжээ. Гүнж хатан хаан II Элизабетийн Букингемийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тэрбээр “Викториа Бекхэмийн дайчин чанар надад таалагддаг. Тэр жинхэнэ авхай. Би Викториа шиг дөрвөн хүүхдийн эх болохыг хүсч байна” гэжээ. Харин хэвлэлийнхэн Викториан юу нь таалагддаг вэ хэмээн асуухад Кейт “Түүний эрч хүч, эрэлхэг зориг нь таалагддаг. Хэрвээ тэр надад зориулж даашинз урлах юм бол дуртайяа өмсөх болно” гэж хариулжээ.

Харин Викториа тус ярилцлагын дараа “Захиасыг тань ойлгов. Би таньд гайхалтай загвар зохиож өгнө. Яг одоо ажилдаа орлоо” хэмээн жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ