Тайваньд онгоц осолдож 47 зорчигч амиа алджээ

img

Тайвань улсад зорчигч тээврийн онгоц осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тайваний Гаосюн мужаас Магун хот руу хөөрсөн “Trans Asia Airways” компанийн “ATR-72” зорчигч тээврийн онгоц Пенгху арлын ойролцоо унаж, осолдсон байна. Онгоцонд нийт 58 хүн зорчиж явсны дөрөв нь багийн гишүүд байсан тухай “Trans Asia Airways”-ий хэвлэлийн албанаас мэдэгдэв. Ослын улмаас 47 зорчигч амиа алдаж, 11 иргэнд яаралтай тусламж үзүүлжээ.

6

Хэргийн газар ажиллаж буй мөрдөгч нарын мэдэгдсэнээр “ATR-72” онгоц Пенгху арлын дээгүүр нислэг үлдэж байхдаа гэнэт тэнцвэрээ алдаж, арлын оршин суугчийн  байшин дээр унасан байна.

6

Зорчигчдын гэр бүл “Trans Asia Airways” компанийн төв байрны гадна суулт зарласан тухай “Taiwan CNA news agency” мэдээллээ. Осол Тайваньд нүүрлэсэн Typhoon Matmo хар салхи, хүчтэй борооноос үүдсэн гэж тус улсын тээврийн яамнаас мэдэгдсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
онгоцны осол ямар аймшигтай их гарч байнаааааа
2014-07-24