Дэвид Камерон Путинтэй уулзана
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болжээ. Ерөнхий сайд Путинтэй уулзах үеэрээ Украины хямрал болон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослын асуудлаар ярилцах гэнэ. Камерон хэлэхдээ “Би Путинтэй уулзаж, маш олон асуудлын талаар ярилцахыг хүсч байна. Украины дотоодын хямралыг Путиний тусламжтайгаар зогсоож цэг тавих боломжтой гэж Их Британи улс үзэж буй” гэжээ.
Тэрбээр төгсгөлд нь Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев нарыг Британи улсад төрийн айлал хийхийг хүссэн байна. Төрийн Думын хэвлэлийн албанаас ирэх сарын эхээр хоёр орны тэргүүнүүд Украин болон Газын зурвасын хямралын асуудлаар НҮБ-т болох “Цөмийн зэвсгээс татгалъя” хэмээх чуулга уулзалтын дараа уулзахаар төлөвлөсөн гэв.
Тэгэхдээ Ерөнхийлөгч Путин “МН17” онгоцтой ямар ч хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн учир Дэвид Камеронтой уулзах үеэрээ энэ асуудлаар ярилцах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Саяхан Путин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байданы уулзах саналаас татгалзсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ