Брэд Жолигийн амьдралаар баримтат кино хийнэ
Холливуудын хамгийн сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нарын амьдралаар баримтат кино хийхээр болжээ.
Хосууд 2005 онд дэлгэцнээ гарсан “Mr. & Mrs. Smith” кинонд хамтран тоглосныхоо дараа хамт амьдарч, 2012 онд сүй тавьсан билээ. Тэд зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл юм.
Дэлхий нийтээрээ Брэдийн гэр бүл хэрхэн аж төрдөг болон Жоли хэр сайн ээж вэ гэдгийг мэдэхийг хүсдэг.
Жоли айлын эзэгтэй болсон есөн жилийн хугацаанд таван кинонд гол дүр бүтээсэн ч ихэнх цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн юм. Тиймээс тэр агшинг сонирхогч болон мэргэжлийн камераар авсан дүрсүүдийг нэгтгэж “Брэдийн гэр бүлийн уйдах завгүй амьдрал” хэмээх нэртэй баримтат кино хийж, ирэх оны есдүгээр сард гаргахаар болжээ. “Columbia” компанийхан жүжигчдээс таван жилийн турш гуйсны эцэст хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж чадсан байна.
Энэхүү баримтат кино Брэдийн гэр бүл 10 жилийн ойгоо тэмдэглэх өдөр дэлхийн кино театруудад нээлтээ хийх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ