Ерөнхий сайдын муур хүн рүү дайрчээ
Лондоны Даунинг гудамжинд амьдардаг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны муур Ларри ойр орчмынхоо хулгануудыг айдаст автуулж, хэд хэдэн удаа хүн рүү дайрсан хэрэг гарчээ. Энэ тухай “Консерватив” намын орлогч, парламентын гишүүн Тим Ёо “Dailymail” сонинд ярьжээ. Тэрбээр “Ерөнхий сайдын муур их ууртай. Тэр бусад гэрийн тэжээмэл амьтдыг бодвол их догшин. Саяхан би Дэвид Камероны гэрт очихоор явж байтал Ларри хулгана барьж идэж байгааг харсан. Үнэхээр аймшигтай. Тэр бас 14 настай хүү рүү дайрч, гэмтэл учруулсан” гэжээ.
1
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Ларри муур бусад тэжээмэл амьтдыг бодвол адал явдалд дуртай. Тэр заримдаа л хулгана барьдаг. Энэ бол байгалийн хууль” гэж хэлжээ. Британийн зарим хэвлэл Камероны муур Даунинг гудамжинд амьдардаг айлуудыг айдаст автуулж байна гэж Ерөнхий сайдыг муураасаа татгалзахыг уриалжээ. Тус гудамжинд Ерөнхий сайдынхаас гадна сангийн сайд Жорж Осборных Фреяа амьдардаг юм. Сайд мөн муур тэжээдэг бөгөөд Ерөнхий сайдын муурыг бодвол хулгана иддэггүй бөгөөд алмаазан шигтгээтэй хүзүүвчээр гангарч, зөвхөн сүү болон үхрийн мах зооглодог аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ