Сураггүй болсон Алжирийн онгоцыг олжээ
Алжир улсын агаарын тээврийн “Air Algerie” онгоц өчигдөр 07.00 цагийн орчимд Буркина Фасого хотоос хөөрөөд 50 минутын дараа холбоо тасарсан юм. “АН 5017” дугаартай онгоцонд 116 хүн зорчиж явсны зургаа нь багийнхан аж. Тэгвэл 22 цагийн турш сураггүй байсан тус онгоцны хэсгүүдийг Мали улсын хойд хэсгээс 01.30 цагийн орчимд олсон хэмээн тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта хэвлэлийнхэнд хэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоцны хаалга болон их биеийн хэлтэрхий Мали улсын Агельхок болон Кидаль уулсын дундаас олджээ.
ө
Тус онгоцонд Францын 51, Бурикина-Фасогийн 27, Ливаны 8, Алжирын 6, Канадын 5, Германы 4, Люксембургийн 2, Шведын, Нигерийн, Камеруны, Белгийн, Украины, Румыны, Египетийн тус бүр нэг иргэн зорчиж явжээ. Алжирийн Засгийн газраас мэдэгдсэнээр онгоцны ослоор хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа гэв. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ