Онгоцны хэсгүүдийн байршлыг санаатай өөрчилжээ
Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа энэ сарын 17-ны өдөр Украины Грабово хотод осолдсон билээ. Онгоцонд зорчиж явсан 280 зорчигч болон багийн 15 гишүүн газар дээрээ амиа алдсан юм. Тэгвэл өчигдрөөс эхэлж НҮБ болон Голланд улсын шинжээчид ослын газартай биечлэн танилцаж, ослын шалгааныг олохоор ажиллаж эхэлсэн. НҮБ-аас мэдээлсэнээр ослын газар эхэлж очсон салан тусгаарлагч нар онгоцны сэг болон хэсгүүдийн байрыг өөрчилж, зарим зүйлсийг цэвэрлэж, янзалсанаас болж ослын шалтгааныг олоход хүндрэлтэй байгаа гэв.
6
НҮБ-ын шинжээчдийн албаны дарга Ян Кристофер ““МН17” осолдсоны дараа ослын газар эхэнд очсон хүмүүс онгоцноос үлдсэн хэлтэрхийнүүдийн байршлыг санаатайгаар өөрчилсөн байна. Бид айж байна, хэрэг илэрхгүй гэдгээс. Тэгэхдээ шинжилгээ, мөрдлөгө явуулах болно” гэж хэлжээ.
6
Хэдэн хоногийн өмнө салан тусгаарлагчид онгоцны хар хайрцгийг НҮБ-д өгсөн юм. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Хар хайрцагны тусламжтайгаар онгоцонд ямар үйл явдал өрнөснийг илрүүлэх болно. Одоо судалгаа шинжилгээ явагдаж байна. Манай байгууллага энэхүү осолд хамаг анхаарлаа тавьж буй учир хэрэг илрэх болно” гэж мэдэгдсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ