Газын зурваст 13 хүүхэд амиа алдав

img

Израйлийн Батлан хамгаалахын яам Газын зурвас руу дараалсан пуужин харвасны улмаас 13 хүүхэд харамсалтайгаар амиа алсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэнийг “ВВС” агентлаг уламжлав. Улаан Загалмай нийгэмлэгийн элч нар 13-аас ч илүү хүүхэд амиа алдсан гэв. Тэдний ихэнх нь 7-12 насны хүүхдүүд байгаа гэжээ.

6

Израйль ямар ч сануулгагүйгээр пуужин харваж байгаад Палестины эрх баригчид дургүйцлээ илэрхийлж хариу арга хэмжээ авч, хил орчимдоо 1000 гаруй цэргийг байлдааны бэлэн байдалд шилжүүлсэн байна.

5

Хоёр орны дайсагнасан харилцааны дундаас хэт даврагч “Хамас” бүлэглэл гэмгүй үлдэж байна гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл мэдэгджээ. Тэрбээр “Дайсагналыг эхлүүлсэн “Хамас” бүлэглэл ямар ч хохиролгүй үлдэж байна. “Хамас” сөргөлдөөнийг эхлүүлсэн атал тус бүлэглэлийн дайчид амьд үлдэж гэмгүй иргэд хохирогч боллоо. Израйль болон Палестины эрх баригчид энхийн гэрээнд гарын үсэг зурахаас илүү хэлэлцээрийн ширээний ард суух нь хямралыг цэглэхэд тустай. Хэрвээ нэг нэгэн рүү пуужин харваж, олон мянган иргэнийг хохироосоор байвал “НАТО” арга хэмжээ авч, цэргээ нэвтрүүлэх болно” гэж хэлжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hogiin izrailchuuud
2014-07-25