Лондончууд Израйлийг буруутгажээ
Израйлийн Засгийн газрын явуулж буй цэргийн ажиллагааны үеэр олон мянган гэмгүй иргэн хохирч буй явдалд Лондончууд дургүйцлээ илэрхийлж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Иргэд гурван израйль хүүгийн үхлийг далимдуулж Палестин улсад хүч түрэмгийлсэн цэргийн ажиллагаа явуулж 16 хоногийн дотор 650 гаруй палестин иргэн амиа алдсан явдалд бухимдаж буйгаа ийнхүү илэрхийлжээ.
5
Тэд гартаа “Үхлээр бүү тогло. Гурван хүүгийн амь 650 гэмгүй номхон палестин иргэнээс үнэтэй байна уу. Одоо зогс хангалттай” хэмээн бичсэн лоозон барьцгааж тус улсын төрийн далбааг уржээ.
6
Харин Израйлийн Ерөнхий сайд асан Эхуд Олмерт лондончуудад хандаж “Хамгийн их хохирсон нь бид. Гэнэтийн ажиллагааны үеэр л ийм олон иргэн амиа алдсан болохоос Палестин болон “Хамас” бүлэглэлийн дайралтын үеэр хэдэн зуун израйлчууд нэг өдрийн дотор үрэгддэг. Тиймээс цэргийн ажиллагаагаа Палестин, “Хамас”-ын удирдлагууд буулт хийх хүртэл үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.
6
Ирэх долоо хоногт АНУ тэргүүтэй дэлхийн хүчирхэг эдийн засагтай 24 орон Израйль Палестин асуудлаар НҮБ-т хуралдах юм. Энэхүү хуралдааныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри удирдах аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ