Женнифер Лопезт баавгай бэлэглэв
Дуучин Женнифер Лопез өчигдөр 45 нас хүрсэн юм. Тэрбээр Нью Йорк хотод гэр бүлийнхээ хамтаар төрсөн өдрөө тэмдэглээд явж байхад түүний экс найз залуу Каспер Смарт гэнэт гарч ирж чихмэл баавгай бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
:
Лопез машиндаа суухаар явж байтал Каспер хонгор минь хэмээн дуудаж цагаан өнгийн чихмэл тоглоом өгөөд “Намайг уучлаач” хэмээн хэлсэн гэж гэрчүүд ярьсан байна. Дуучин бүсгүй эгч, охин дүүгийнхээ хамтаар машиндаа суусны дараа “Баярлалаа Каспер. Сэтгэл минь маш их догдоллоо. Тэгэхдээ уучлахыг хүсэхгүй байна” хэмээн жиргэж бэлгэнд авсан чихмэлийнхээ зургийг байршуулжээ.
:
Хосууд өнгөрсөн сарын эхээр албан ёсоор салцгаасан юм. Ийнхүү салах болсон шалтгаан нь Каспер нэгэн бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зургийг “TMZ” сайт байршуулсанаас эхлэлтэй юм. Тэд хоёр жилийн турш хамт амьдарсаны эцэст салцгаасан билээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ