Бекхэмийн хүүд кинонд тоглох санал тавьжээ
Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү 15 настай Бруклинд кинонд тоглох санал тавьжээ. Бекхэм, Бруклин хоёрыг Лос Анжелес хотоор зугаалж байхад Оскарын шагналт “Хар хун” киноны туслах найруулагч Дэвид Бэн уулзах санал тавьсан аж.
.
Тэдний яриа 20 минут орчим өрнөсөн ч хэлэлцээр хийж чадаагүй байна. Бекхэм “Бруклин хүү минь чадвартай ч арай бэлэн биш байна. Тэр амьдралтай илүү танилцах хэрэгтэй” хэмээн хэлж киноны саналаас татгалзсан байна.
.
Найруулагч “Өсвөр насны хайр дурлалын тухай өгүүлэх “Love lock” кинондоо заавал Бруклинийг тоглуулна. Би мэдээж хэрэг Викториа Бекхэмтэй энэ асуудлаар Лондонд ярилцах болно. Бекхэм одоо зөвшөөрөөгүй ч хэзээ нэгэн цагт надтай гэрээ байгуулах болно. Хэрвээ Бекхэм хүүгийнхээ ирээдүйд санаа зовдог л бол миний саналаас татгалзахгүй” гэж “Dailymail” сонинд ярьжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ