Грабово хот руу мөрдөгчдөө илгээнэ
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “МН17” онгоцны осолтой холбоотойгоор 50 цагдаагийн тусгай ажилтанг Украины Грабово хот руу илгээхээр болсноо мэдэгдэв. Тус цагдаагийн баг өнөөдөр эх орноосоо тусгай зориулалтай цэргийн онгоцоор хөөрч Орост газардсаныхаа дараа Украин руу машинаар явахаар болжээ.
:
Ерөнхий сайд хэвлэлийнхэнд ““МН17” онгоцны зорчигчдын гэр бүл, найз нөхдийн төлөө хэргийн үнэнг олохоор Австралийн цагдаагийн тусгай 50 ажилтанг Грабово хот руу илгээхээр шийдлээ. Украин болон НҮБ-ын шинжээчид ослын газар байршаад буй ч өнөөг хүртэл ямар нэгэн дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь сэжиг төрүүлж байна” гэв.
:
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Австралийн тусгай багтай хамтран ажиллах болсондоо таатай буйгаа мэдэгдсэн гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “МН17” онгоцны мөрдлөгийн явцад оролцох ямар ч улсын шинжээчдийг эх орондоо саадгүй ажиллахыг зөвшөөрч, олон улсын байгууллагуудаас хэргийн үнэн учрыг олоход туслалцаа хүссэн юм. “АНУ-ын шинжээчид ирэх долоо хоногийн эхээр ослын газар мөрдлөгө, шинжилгээ явуулах болсон” гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден мэдэгдсэн байна.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ