Ерөнхий сайд хэвлэлийнхнийг худалдан авч байна

img

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди нэр хүндээ өсгөхийн тулд олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө өгч, тэдний нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцож байна гэж Сөрөг хүчний тэргүүн Арвинд Кежривал мэдэгдэв.  Тэрбээр “Ерөнхий сайдын гарт өдөр тутмын 250 сонин, 147 телевиз, 80 радио байна. Судалгаагаар энэхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгийн багадаа 100 сая хүн үзэж сонирхдог. Моди нэр хүндээ өсгөж, эрх мэдлээ хүчирхэг болгохын тулд хэвлэлийхэнийг ашиглаж эхэллээ. Тэр хэвлэлийнхнээс гадна олон нийтийн сүлжээнд эрхээ тогтоож эхлэв. Моди Twitter-т л гэхэд 70 сая дагагчтай. Facebook хуудасдаа л гэхэд 10 сая найзтай. Энэ бүх дагагч, найзаа мөнгөөр худалдан авсан. Тэрбээр саяхан Бразил улсад болсон “БРИКС” бүлэглэлийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мөнгөөр худалдан авсан 10 гаруй хэвлэл мэдээллийнхнийг тусгай зориулалтай онгоцоор авч явсан нь тогтоогдсон. Тэр худал, өөрийгөө магтсан мэдээлэл цацахын тулд хэвлэлийнхэнд мөнгө харамлахгүй байна” гэж хэлжээ.

6

Харин Ерөнхий сайд уг мэдэгдлийг хуурамч, нэр хүндэд нь халдахыг оролдсон увайгүй үйлдэл хэмээж ард түмнээ төөрөлдөхгүй байхыг хүсчээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манай эрх баригч намынхантай адил юм байна шүү
2014-07-26
зочин:
манай эрх баригч намынхантай адил юм байна шүү
2014-07-26
çî÷èí:
çîëèã ÷èíü ìàíàéõààñ òóðøëàãà ñóäàë÷èõæýý.àðãà ÷ ¿ã¿é áèç.àëäàðò àðä÷èëñàí ¿çýëòýí àóí ñàí ñó ×èãèéí õýëñíýýð ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëàë äàðàíãóéëëààñ ÷ äîîð ãýäýã "áàõäàì" òîäîðõîéëîëòûã ºðñºäºã÷ã¿é àâñàí ìàíàéõààñ ñóðàõã¿é áîë ººð õýíýýñ ñóðàõ áèëýý.
2014-07-25