“Sewol”-ийн эзний үхлийн шалтгаан тодорхойгүй байна
Орон даяар эрэн сурвалжлагдаж байсан “Sewol” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн Ерөнхийлөгч Ю Бен Ын гэгчийн цогцосыг олсон боловч үхлийн шалтгааныг тодруулах боломжгүй байна гэж тус улсын Шүүх эмнэлгийн дарга Сео Жонг Сеок мэдэгдсэн тухай “Yonhapnews.co.kr” уламжлав.
5
Мөрдөгч нар шинжилгээ явуулаагүй байхад Ю Бен Ынийг эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан гэж олон нийтэд мэдээлсэн явдлыг тэрбээр буруутгажээ. Сео Жонг Сеок хэлэхдээ “Хөлгийн эзэн эмнээс болж амиа алдаагүй нь тогтоогдсон. Түүнийг санаатайгаар хөнөөсөн ч байж магадгүй. Биенээс нь шарх, сорви их олдсон” хэмээсэн байна.
5
Түүнийг санаатайгаар хорлосон байж болох ч нас бараад 18-20 хоногийн дараа олдсон цогцосны үхлийн шалтгааныг тодруулж чадахгүй байгаа нь Шүүх эмнэлгийн эмч нарын чадвар хэр мууг баталлаа хэмээн Сөүл хотноо иргэд жагсаал зохион байгуулжээ.
5
Ю Бен Ынээс гадна “Чонхэжин Марин” компанийн хувьцаа эзэмшигч 3-4 өндөр албан тушаалтан өнөөг хүртэл барьж чадаагүйд тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ