Далай лам: Ослын буруутан нь хүн
Буддын шашны тэргүүн XIV Далай лам дарааллан гарч буй онгоцны ослын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж Италийн www.themalaymailonline.com сайтад яриа өгчээ. Тэрбээр “Ослын буруутан нь хүн. Ослын цаана бурхан бус хүн байгаа. Хүмүүс ямар ч шалтгаангүйгээр хоорондоо дайтаж байна. Бурхан бидэнд газар шороо, нар, сар, эрүүл бие цогцос бүгдийг хайрласан. Дэлхий гэх гаригийг нэг улс болгохгүйн тулд олон шашин, олон хэл, соёл, уламжлал бий болгосон атал хүмүүс атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд хүчгүй нэгнээ эзлэн түрэмгийлж байна. Энэ бүхэн бурхны хилэгнэлийг төрүүлж буй. Дээрх онгоцны асуудлаас гадна хаа сайгүй гарч буй осол, уй гашуу бурханы хүслээр бус хүмүүсийн буруугаас болсон. Байгаль эх хүртэл хариугаа авдаг гэдгийг бүү март” гэж хэлжээ.
r
Далай лам төгсгөлд нь хүн атгаг муу санаагаа тэвчихгүй бол олон мянган гэмгүй номхон иргэн хохирч болзошгүйг сануулсан байна. Сэтгүүлч Украин болон Газын зурваст болж буй мөргөлдөөн, зөрчилдөөний тухай асуухад “Та бүхэн хараач. Хүн л уй гашууг бий болгож байгаа биз. Өөр хэн ч биш. Хүн л хоорондоо хэлэлцээр хийхгүй бол энэ мөргөлдөөн үргэлжилсээр байх болно” хэмээжээ.
4
Далай лам “Буддын шашинг түгээн дэлгэрүүлье” форум уулзалтын хүрээнд Итали улсад ирээд буй юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ