Хүнсний худалдаа эрхлэгчид дотоод хяналт нэвтрүүлнэ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй , үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас өнөөдөр “Хүнсний худалдаа эрхлэгчдэд  зохистой дадлуудыг нэвтрүүлэх нь” сэдэвт байгууллагын сургалтын хөтөлбөрийн хүрээнд 15 аж ахуйн нэгжийн хүнсний 72 худалдаа эрхлэгчийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн хүнсний үйлчилгээнд дотоод хяналтын тогтолцоо буй болгож төлөвшүүлэх, дотоод хяналтын ажилтан, худалдагч нарын чадавхийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдлээ.

a

Хүнсний худалдаа эрхлэгчид дотоодын хяналт болон зохистой дадлуудыг хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл илэрсэн тохиолдолд түүнийг буцаан болон татан авах, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгснийг бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоо нэвтрүүлж, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчдэд учирсан хохирлыг бүрэн хариуцах тухай анхан шатны хууль эрх зүйн мэдлэг олгосон байна.

a

Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулснаар хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварт өртөх хүний тоо буурах төдийгүй хүнснийг савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах үе шатанд тавих хяналт боловсронгуй болж, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшлэх юм.

a

Худалдааны газруудад дотоодын хяналт, эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлснээр  хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалж, урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ханд:
дэлгүүрт байгаа төмсийг хичнээн чанаад болохгүй байна. яагаад ийм байгааг мэргэжлийн хүмүүс анхаарч байгаа болов уу.
2014-07-25