Берлин-Улаанбаатар мото аялалынхан замдаа гарчээ

img

Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй “Берлин-Улаанбаатар мото аялал 2014”-ын баг энэ оны сарын 19-ний өдөр Берлин хотоос гараагаа эхэлжээ.

a

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн түнш Шөнефельд дүүргийн ЗДТГ-ын байранд болсон аялалын гарааны ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, ХБНГУ-ын Бранденбург муж улсын Дэд бүтэц, хөдөө аж ахуйн сайд Ёорг Фогелзэнгер, тус дүүргийн Засаг даргын орлогч Доротеа Шулце, Германы Бундестагийн гишүүн асан Уте Кумпф, Евробайкер ТББ-ын Ерөнхийлөгч Андреас Киммель, Мөрөн хотын түнш Барут/Марк хотын Засаг дарга Петер Илк, ОХУ-аас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны III. нарийн бичгийн дарга Андрей Багай нар оролцож үг хэлсэн байна.

vg

Мото аялалд ХБНГУ-ын Мюнхен, Көльн, Вийсбаден, Бонн, Берлин, Хамбург, Штуттгарт, Барут/Марк зэрэг хотуудаас нийт 11 мотоцикл, 3 суудлын тэрэг, чиргүүл болон гал командын машин бүхий багийн 16 гишүүн оролцож байгаа аж. Тэд  Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрмадах Латви Улс, Оросын Холбооны Улсыг дамжин өнгөрч Монгол Улсын Алтанбулаг, Цагааннуур боомтоор дамжин ирэх наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо ирэхээр төлөвлөжээ.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gal komandiin mashinaa tegeed mongold uldeegeed beleglej baigaa gesen uu
2014-07-26
2 өөр:
2 өөр маршрутаар аялаж ирэх юмуу орос руу орохын тулд латви литаваар дайрдаг нь яаж байгаам бол
2014-07-25