Импортын суудлын автомашины үнэ нээлттэй болжээ
Гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, нэг төрлийн барааг өөр, өөр үнээр үнэлж, ялгаатай татвар ноогдуулдаг гэх хардлага сэрдлэгийг арилгах, гаалийн болон бусад татвараар улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, барааны үнэ, үнэлгээтэй холбоотой худалдааны луйвраас сэргийлэх, таслан зогсоох зорилгоор "Импортын барааны үнийн судалгааны программ"-ыг нэвтрүүлжээ. Энэ хүрээндээ
1. Гаалийн хилээр сүүлийн 5 жилд хамгийн их тоо хэмжээгээр нэвтрүүлсэн өргөн хэрэглээний 1500 орчим нэрийн барааны "Хил орчмын үнийн судалгаа"
ө
2. Суудлын автомашины үзүүлэлтээс хамааран 14000 орчим "Импортын суудлын автомашины үнийн судалгаа"-г хийж, ухаалаг дэлгэцэнд ил тод нээлттэй байршуулан, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн байна. Энэхүү үнийн судалгааг ашигласнаар өргөн хэрэглээний бараа болон суудлын автомашиныг гаальд мэдүүлэх үйл ажиллагаа хялбар, ойлгомжтой, түргэн шуурхай болон гаалийн бүрдүүлэлтэд цаг хугацааг хэмнэхээс гадна бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах сайн талтай аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ