Хүчтэй салхины улмаас гурван машин хийсч, нэг хүний амь эрсэджээ
Өчигдөр орой нийт нутгаар хүчтэй салхи салхилж, дуу цахилгаантай усархаг борхоо орсон билээ. Тэгвэл уг хүчтэй салхи шуурга Архангай аймгийн Хашаат суманд багагүй хохирол учруулсан байна. байгалийн аюулт үзэгдлийн үеэр нэг хүн амиа алдаж 10 орчим хүн бэртэж гэмтжээ.
\
Энэ талаар Архангай аймгийн онцгой байдлын газраас тодруулахад "Хашаат суманд аадар бороо орж, хүчтэй салхи салхилсаны улмаас гурван машин хийсч, тэдгээрийн нэгэнд байсан нэг хүн амиа алдсан. Нэг дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан 10-аад хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. Мөн 100 гаруй бог мал хийссэн. Аймгийн онцгой байдлаас нэг машин арван хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Одоо тус газарт ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл өгч байна.
й
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ