Сорил тэмцээн болжээ
Энэ оны 11 дүгээр сард Энэтхэг улсад зохиогдон байгуулагдах Софт теннисний өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Монголын софт теннисний холбооноос зохион байгуулсан сорил тэмцээнд нас насны шилдэг 4-8 тамирчин холимог системээр ганцаарчилсан төрөлд долоон үеэр тоглосон байна. Тэмцээнд Төв аймаг, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, 10, 33 дугаар сургуулийн өсвөрийн теннисчид оролцжээ. Сорил тэмцээнд оролцсон тамирчдыг амжилтаар нь байр эзлүүлсэн байна.
ө
15 нас хүртэлх насны охид хөвгүүдийн төрлийн нэгдүгээрт А.Мөнх-Учрал, Б.Билгүүн, хоёрдугаарт Б.Энхзул Б.Мөнхтулга, гуравдугаарт М.Долгормаа Н.Буяндорж нар бичигджээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ