Си Жинпинь Фидель Кастротай уулзав
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь Латин Америк орнуудаар хийж буй төрийн айлчлалаа Куба улсаар өндөрлүүллээ.
6
Тэрбээр Кубад айлчлах хугацаандаа тус улсын экс Ерөнхийлөгч Фидель Кастротай уулзаж, хүндэт одонгоор шагнуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хоёр орны төрийн тэргүүд эдийн засаг болон нефтийн асуудлаар ярилцаж байр сууриа солилцжээ. Уулзалтын төгсгөлд Кастро Си Жинпиньд өөрийнхөө нэрэмжит хүндэт, алдар гавъяаны “Улаан од” одон медалийг гардуулж, Хятадын цаашдын хөгжилд Куба улс туслалцаа үзүүлэхээ амласан байна. Кастро төрийн эрхийг барьж байх хугацаандаа тус одонг дэлхийн 14 орны төрийн тэргүүнд гардуулж байжээ. Хамгийн сүүлд 2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ одонгоор энгэрээ мялааж байв.
6
Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд “Фидель Кастротай уулзах таатай байлаа. Түүний бие сайн байна. Удаан наслахыг ерөөе” гэж хэлэв. Жинпинь уулзалтынхаа дараа өнөөгийн Ерөнхийлөгч Раул Кастротой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад хэргийн сайд Ван И, нэгдүгээр орлогч Лу Цинь нар иржээ.
6
2008 онд Фидель Кастро Хятадын экс Ерөнхийлөгч Ху Жин Таотай уулзаж байжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ