ОХУ Европын холбоог шүүмжлэв
Украины зүүн хязгаарт болж буй хямрал мөргөлдөөнийг санаатайгаар бий болгож, эх газрын бодлого явуулсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг буруутгаж, Европын холбоо болон АНУ-ын Засаг захиргаа эдийн засаг, визний асуудал дээр хориг тавьж эхэлсэн юм. Харин Малайзын агаарын тээврийн “МН17”онгоцны ослыг Орос захиалсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж, хий хоолой, нефтийн асуудал дээр хориг тавихаа мэдэгдэж, хэргээ хүлээхийг Путинаас хүссэн аж.
.
Тэгвэл анх удаагаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Европын холбоо болон АНУ-ын ямар ч үндэслэлгүйгээр хэрэг тохож, хориг тавьсан явдалд харамсч буйгаа мэдэгдэж байр сууриа илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
:
Тэрбээр “АНУ Оросыг ганцаардуулахыг оролдож байна. Европын холбоо ямар ч үндэслэл байхгүйгээр Украины хямрал болон “МН17” онгоцны осолтой Оросыг холбож байна. Хэрвээ хэрэг тулгахыг хүсч байгаа бол баримтаа аваад ир. Орос бол Европын холбооны гишүүн орон. Тэгтэл Европын холбоо АНУ-ын худал шахан гадуурхах бодлогыг дэмжиж буйд харамсч байна” гэж хэлжээ. Европын холбоо хамгийн сүүлд Оросын 250 бизнесмэний гадаад дахь дансыг хааж, гүйлгээ хийхийг хориглосон билээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ