Газын зурваст амиа алдсан иргэдийн тоо 900 давлаа
Израйль улсын гэнэтийн дайралтын улмаас Палестины Газын зурваст амиа алдсан иргэдийн тоо 900 давсан тухай НҮБ-ын аюулгүй зөвлөлөөс мэдэгдэв.
Өчигдөр л гэхэд Газын зурваст 80 гаруй хүн амиа алдсаны дотор нэг гэр бүлийн 20 хүн байсан гэж Палестины Батлан хамгаалахын сайд хэлжээ.
.
Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Израйльд гурван хүү бусдын гарт амиа алдсан билээ. Энэхүү хэрэгт Израйлийн Засгийн газар Палестины “Хамас” бүлэглэлийг буруутгаж, Газын зурваст байрлаж буй тэдний хуаран руу нь 50 удаа пуужин харвасаны улмаас хоёр орны харилцаа муудсан юм. Палестины Засгийн газар энэ асуудлаар Израйлийн эрх баригчтай уулзах санал тавьсан ч татгалзсан билээ. “Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид аль Жабари гурван хүүгийн үхэлтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.
.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израйлийг хүчирхийлэл бий болгож, олон мянган иргэнийг заналхийлж байна хэмээн буруутгаж, галаа зогсоохыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байвал “НАТО” цэргээ илгээх болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чек Хайгл хоёр орны төрийн тэргүүнд сануулжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ