Малайзын Ерөнхий сайд Голланд улсад айлчилна
Малайзын Ерөнхий сайд Наджиб Разак ирэх долоо хоногт Голланд улсад гурван хоногийн хугацаатай айлчлахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
6
Тэрбээр Украины Грабово хотын хил орчимд осолдож, 295 зорчигч амиа алдсан Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны асуудлаар Голландын эзэн хаан, Ерөнхий сайд нартай уулзаж, үзэл бодлоо солилцохоор болжээ. “МН17” онгоцонд Голландын 156 иргэн зорчиж явсан юм.
6
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Наджиб Разак Голландын эрх баригчдын шахалтаар энэхүү айлчлалыг хийж байгаа гэв. Голландын эзэн хаан Уиллим Александр “МН17” онгоц осолдсоны дараа Малайзын эрх баригчдыг буруутгаж, яаралтай энэ асуудлаар уулзахыг хүссэн билээ. Тус улсын Ерөнхий сайд Марк Рутте “Малайзын Ерөнхий сайдын айлчлал олон асуултанд хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ