“Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав

img

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн Ерөнхийлөгч Ю Бен Ын-ий том хүү Ю Дэ Гюн-ийг Сөүл хотоос 300 км цаана орших Юнгин дүүрэг дэх нэгэн нийтийн байрнаас баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр баригдах үедээ хувийн бие хамгаалагч Ким гэх бүсгүйтэй байжээ. “Sewol” хөлөг осолдсоны дараа тэрбээр ор сураггүй алга болсон юм.

5

Ю Дэ Гюн баригдсаныхаа дараа хэвлэлийнхэнд “Би “Sewol” хөлгийн осолтой ямар ч холбоогүй. Хөлөг осолдож олон зуун хүн амиа алдсан гэдгийг сонссоны дараа аав минь намайг зугтаахыг шаардсан. Би юу ч ойлгоогүй. Юнгин дүүрэгт нууцаар ирсний дараа гэр бүлийнхнээсээ холбоо тасарсан” хэмээж “Надад хэцүү байна. Та бүхнээс л аавыгаа амиа алдсан гэдгийг мэдлээ” гэж хариулжээ.

5

Сөүл хотын цагдаагийн даргын мэдэгдсэнээр “Ю Дэ Гюнд аавынх нь байгуулсан “Чонхэжин Марин” компани болон түүний охин компаниудаас хууль бусаар хэрэглэсэн 10 тэрбум орчим  вон,  “Sewol” хөлөгт харъяалагддаг ачаа, тээврийн  “Жонгхэ Хэүн” компанийн ашиг орлогыг нуусан хэрэгт эрүү үүсгэнэ” гэв.

5

Мөн Ю Бен Ын-ий үхлийн шалтгааныг өнөөг хүртэл илрүүлж чадаагүйгээс болж Шүүх эмнэлгийн дарга Сео Жонг Сеок болон Инчон хотын цагдаагийн дарга Хан Си Жүнийг ажлаас нь халжээ.

 5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
zovch dee. huuli busaar olson zuileer odoog hurtel tansaglaj amidarsan buh hamaatai sadang n barih mash chudarga zov gj bodoj bna
2014-07-29
zochin:
zuv shyydee.avgai enee teree nyyts amragiinhaa dans teriig ni barihad amar........
2014-07-29
зөвөө:
зөв зөв төрийн ордонд жоом шиг үүрлэсэн луйварчдыг ингэмээр,нямдорж, очирбат багабанди, баяр, баярцогт гэх мэт бүх хулгайч нарыг гэр бүл үр хүүхэдтэй нь шийтгэ,
2014-07-28
sanal:
zev shuu dee,ur udmaaraa l uuj idej baigaa shuu dee.manaih bas tegeh l heregtei shuu dee.otgonbileg geed hunii luibardaj idej uusaniig ur huuhed, avgai huuhed ni idej heregleed l yavj baigaa biz dee.erdenetiin echneen herengiig idej uusan shuu dee.arai l denduu shuu.yaj luivariin mengiig yu ch boloogui yum shig hereglej bna aa. ichmeer yum.eerzendee l humuus baigaa shuu dee
2014-07-28
zochin:
arai l yumaa
2014-07-28
sssss:
arail tuilshruu shasan neg buruu yum hiivel ger bul undes ugsaagaaraa bye
2014-07-28
sssss:
arail tuilshruu shasan neg buruu yum hiivel ger bul undes ugsaagaaraa bye
2014-07-28
zochin:
ardchilsan uls bish, manaih shig helmegdyyldeg garuud yum bna
2014-07-28
kkkkkk:
solongasuud harin homorgolj barilvchildag saihan gruud uu daaa
2014-07-28