Зам тээврийн хоёр осол гарч, нэг хүн амиа алджээ
Өнгөрөгч бямба гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт объектын гал түймрийн 1, зөрчлийн 1, аврах ажиллагааны 1, мал хорогдсон 1, зам тээврийн ослын 2, мэдээллийн 7 дуудлага ирж, Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
za
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ.
a
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Гэрэл төвийн баруун талд 53 дугаар байрны 5 давхараас сэтгэцийн өвчтэй хүн гэрийнхээ цонхоор үсрэх гэж байсныг аюулгүй болгосон ч гэрийн хаалга нь онгойх боломжгүй тул уг хүнийг цонхоор буулгаж, Шархадны эмнэлэгт хүргэх шаардлагатай байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагаас 10:35 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу Аврах ангийн, Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 50 настай эмэгтэй байсныг аврах шуудуу өмсгөж, аврах олсоор буулган цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.
a
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний уулзвар дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05:00 цагт ирсэн байна. Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Аллион” загварын суудлын автомашин гэрлийн шон мөргөж, жолооч машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ын эмчид шилжүүлсэн байна. Харин зорчигч 30 настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.
й
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн амны уулзварт зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05:56 цагт ирсэн байна. Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасаг очиход “Прүс-20” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж, жолооч зорчигч нар хүнд гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ