Гүүдлак хулгайлагдсан охидын гэр бүлтэй уулзав
Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан Борно мужаас гурван сарын өмнө хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчдад хулгайлагдсан 200 гаруй сурагч охидын гэр бүлтэй уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч өчигдөр Борно, Чубок мужуудад айлчилж, хулгайлагдсан охидын гэр бүлийхэнтэй уулзаж байр сууриа солилцож “Охидыг заавал гэрт нь буцаах болно” гэж хэлжээ. Тус уулзалтад хулгайлагдсан охидын эцэг, эх гэгдэх 117 хүн оролцож, Ерөнхийлөгчөө охидыг аврахыг хүсч, Батлан хамгаалах яамыг бүх чадлаараа ажиллахыг хүсчээ.
6
Гүүдлак “Бид ажиллаж байна. Тэднийг олохын тулд бүх хүчээ дайчилж байна. Тэднийг гэмт хэрэгтнүүдийн гараас аврах болно. Та бүхэн хэсэг тэвчээртэй хүлээнэ үү” гэж мэдэгдэж Борно мужийн захирагч охидын гэр бүлд эдийн засгийн тусламж үзүүлэхийг тушаажээ. Охид алга болсны дараа гэр бүлийнхэн Ерөнхийлөгчтэйгээ уулзахыг удаа дараа хүссэн ч тэрбээр зөвшөөрөөгүй билээ. Гүүдлак Пакистаны Малала Юсуфзай охины хүсэлтээр хулгайлагдсан охидын гэр бүлтэй уулзахыг зөвшөөрсөн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас уламжлав.
6
Сонирхуулахад хулгайлагдсан охидын гэр бүлийн 11 эцэг эх зүрхний шигдээсийн улмаас амиа алдсан аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ