Шинзо Абе Мексикт ирлээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абе Латин Америк орнуудад хийх төрийн айлчлалаа Мексик улсаас эхлүүлсэн тухай “www.channelnewsasia.com” мэдээллээ.
5
Тэрбээр эхнэр Акиагийн хамтаар тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ньетод бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. 2012 онд Абе Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараахан Мексикийн экс Ерөнхийлөгч Фелипе Кальдеронтай уулзаж байсан юм. Ерөнхий сайд Мексик улсаас гадна Бразил, Чили, Колумб, Тринидад, Тобаго улсуудаар айлчилж, ирэх сарын 4-ний өдөр эх орон руугаа буцах аж. Абегийн айлчлал долоо хоногийн өмнөөс эхлэх ёстой байсан ч БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпиний айлчлалтай давхцаж буй учир хойшлуулсан байна. Жинпиний айлчлал өчигдөр Куба улсаар өндөрлөсөн билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ