Уго Чавес мөнхийн удирдагч болов

img

2013 оны гуравдугаар сард таалал төгссөн Венесуэлийн экс Ерөнхийлөгч Уго Чавесийг “Socialist Party” намын III их хурлын үеэр өнөөгийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Мөнхийн удирдагч” хэмээн өргөмжилж буйгаа зарлажээ. Тэрбээр “Уго Чавес бол Венесуэлийн мөнхийн удирдагч. Түүний хойч үедээ үлдээсэн  өв соёл, үндэсний бахархалыг мөнгөөр үнэлж барахгүй. Энэ гайхалтай эрхмийг үеийн үедээ бурхан мэт шүтэж дээдэлцгээе” гэж хэлжээ. Тус шийдвэрийн дараа нийслэл Каракас хотод “Мөнхийн удирдагч” хэмээх баярын парад зохион байгууллагдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. “Socialist Party” намын их хуралд 900 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэд Чавесийн санаачилсан нийгмийн шинэчлэлийн хөтөлбөрийг баталгаажуулан бэхжүүлэх шийдвэрийг батлах гэнэ. Мөн намын гишүүд Николас Мадурог Ерөнхийлөгч болсны дараа эдийн засаг уналтад орж, хямрал даажирсан хэмээн буруутгажээ.

5

Мадуро  2013 оны арваннэгдүгээр сард Чавес нас барахын өмнө олонд сүүлчийн удаа үг хэлсэн арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг “Дээд ерөнхий командлагч Уго Чавесыг санан дурсах ба эх орондоо үнэнч, хайртай байх өдөр болгон” зарласан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хойд солонгос:
хойд солонгосын загварыг хуулж байна. дараа нь мадуро ким жун ун шиг удирдагчийн зааврыг дагаж байна гээд явж өгөх нь дээ...
2014-07-29
bruce:
uhsen hun ug helsen yum uu? yamar aimaar yum!
2014-07-29