“World Legacy Awards” аялал жуулчлалын уралдаан зарлажээ

img

PhotoҮндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Берлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлснийг уламжилж байна.
ы
Уралдааны материалыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 213 тоотод 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр  хүртэл хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 11-311147, 11-311174 утаснаас лавлах боломжтой аж.
рха
Уралдаан дараах таван төрлөөр явагдах юм байна.
й
1. Earth changers-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, технологийн дэвшлийг хэрэгжүүлэгчийг шалгаруулах

й

2. Sense of Place-Соёлын өвийг хамгаалах, суртачлах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх

й

3. Conserving the Natural World-Байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оруулж буй  бодит хувь нэмрийг үнэлэх

й

4. Engaging Communities-Орон нутаг, ард иргэд, хамт олон, засаг захиргаанд хүртээж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх

й

5. Destination Leadership-Улс орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дамжлага бүрт хэрэгжүүлж буй туршлага, бодит үр дүн, сурталчилгааг бүхэлд  нь үнэлэх

й

Сүүлийн шатны оролцогчдыг 2014 оны аравдугаар сард Сингапур Улсад  болох “Ай-Ти-Би Ази 2014” шоу дээр, харин тэргүүн байрын эздийг “Ай-Ти-Би Берлин 2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн үеэр зарлах юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ