Залуучуудын холбооны байранд гал гарчээ
Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 2 дуудлагаар нийслэлийн харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал,
й
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын залуучуудын холбооны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12:34 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад жижүүрийн өрөөний цахилгааны дамжуулагч утсанд богино холболт үүсэн байсныг аюулгүй болгосон.
й
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БҮК-ийн 54 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 18:12 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Б цахилгаан тогоогоо залгаатай орхиж явсан байсныг аюулгүй болгосон.
й
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаагийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:08 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
й
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зуслангийн Цуурайтын аманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:40 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн мансардны хэсэг шатаж байсныг унтраажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ