Орос “MH17” онгоцны ослыг мөрдөх баг байгуулав
ОХУ-ын Тээврийн Яамнаас Украины Грабово хотод осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны сүйрлийн шалтгааныг илрүүлэх мөрдөх баг байгуулж, хэргийн үнэн учрыг олохоор болсон гэдгээ мэдэгдэв.
6
Энэхүү тусгай багийг нисэх хүчний дарга Олег Сторчев удирдах аж. Тус баг 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд маргаашнаас эхэлж ослын газарт ажиллана гэжээ.
6
НҮБ “Орос тусгай баг байгуулсан нь олон улсад хар авчирч байна” хэмээж ганцаараа хэргийн газар мөрдлөгө явуулахгүй байхыг хүсчээ. Харин АНУ Оросыг хэргийн газарт мөрдөх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй байхыг Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогоос шаардсан тухай “www.news.zborg.ru” мэдээллээ.
6
Тус улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Энэ бол таамаг ч гэсэн “МН17”-ын осолтой Орос холбоотой. Орос тусгай баг гаргасан нь цаанаа нэг нууц бий. Орос хэргийн газарт ажиллаж эхэлбэл, хэргийн ул мөр бүдгэрэх болно” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ