Бяцхан ханхүү 2014 удаа найтаажээ
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нарын хүү ханхүү Жорж Александр Луи өнгөрсөн 22-ны өдөр нэг нас хүрсэн юм.
6
Хатан хаан II Элизабетийн Букингемийн ордноос мэдээлснээр “Бяцхан ханхүү 365 хоногийн хугацаанд 1501 ширхэг зөөлөн чихэр болон 849 ширхэг хатуу чихэр, нийт 2350 ширхэг чихэр идэж, 2014 удаа найтааж, 3502 удаа гулгиж, 127 удаа газарт унаж, 4500 тоглоом бэлгэнд авсан” хэмээн “The Guardian” сонин уламжлав.
6
Хатан хаан ач хүүгээ хэтэрхий их чихэр идэж байгаад ээжийг нь буруутгаж эрүүл хүнсээр хооллохыг хүссэн байна. Ханхүүгийн асрагч Мариа Бораллогийн ярьсанаар “Жорж бусад хүүхдүүдийг бодвол маш их хөдөлгөөнтэйгээс гадна их ууртай. Тэрбээр нэг уйлвал хамгийн багадаа цаг хэрээтэй уйлдаг. Тэр үед түүнийг тоглоом, сүү энэ тэр огтхон ч саатуулж чаддаггүй. Харин чихэр Жоржийг дуугүй болгодог. Тэр чихрэнд маш их дуртай. Уильям, Кейт хоёр хүүгээ чихрэнд дуртайд нь тааламжгүй байдаг ч аргагүй эрхэнд өгдөг хэмээн “The Telegraph” сонинд ярьжээ. Английн хэвлэлүүдийн бичсэнээр “Бяцхан ханхүү өдөрт 6-7 ширхэг чихэр байнга иддэг. Энэ бол нэг настай хүүхдийн өдрийн нормоос хоёр дахин илүү байна хэмээн Кейт Миддлтон болон асрагчийг нь буруутгасан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ