“ATR-72” онгоцны хар хайрцаг эвдэрчээ

img

Энэ сарын 24-нд Тайваний Гаосюн мужаас Магун хот руу хөөрсөн “Trans Asia Airways” компанийн “ATR-72” зорчигч тээврийн онгоц Пенгху арлын ойролцоо унаж, осолдсон юм. Ослын улмаас 48 хүн амиа алдаж, 10 хүн гэмтсэн билээ. Тайваний аврах албанаас мэдэгдсэнээр амиа алдсан зорчигчдыг таних  үйл ажиллагаа дуусч, гэр бүлийнхэнд мэдэгдэл явуулсан тухай “ВВС” агентлаг уламжлав. Ослын дараа “ATR-72”онгоцны хоёр хар хайрцгийг шинжээчид судлахаар нийслэл Тайпэй хот руу авч явсан юм. Тэгвэл хар хайрцагт хөндөгдөөгүй бүрэн бүтэн байгаа ч гадна талаасаа гэмтэл ихтэй байгаа учраас мэдээллийг бүрэн тайлж уншихын тулд 3-4 өдрийг зарцуулж магадгүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. Эдгээр мэдээллийг тайлсны дараа ослын шалтгаан тодорхой болох юм.

g

Засгийн газрын хэвлэлийн албанаас “Осол Тайваньд нүүрлэсэн “Typhoon Matmo” хар салхи, хүчтэй борооноос үүдсэн байж магадгүй” гэжээ.

f

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ