Хэт халуунаас болж 17 хүн амиа алдав
Япон улсад хэт халууны улмаас 17 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бусад мужид 1380 хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Онцгой байдлын албанаас мэдэгджээ. Японы ихэнх нутгаар агаарын хэм нь +30 градуст хүрээд буй. Япон тэнгисийн эргээр агаар 30 хэм, Токиод 35 хэм хүртэл халсан байна. Энэ долоо хоногоос эхлэн хойд нутгаар бороо орж, агаарын хэм буурна хэмээн цаг уурын албанаас мэдээлжээ.
ө
Харин зарим нутгаар онц байдал зарлаж магадгүй болоод байгааг эрх баригчид нь хэлжээ. Нагасаки, Хирошима хотуудад л гэхэд энэ сарын эхээр сүүлийн 140 жилд тохиолдоогүй халуун болж, 1400 иргэн наранд цохиулж, нэг иргэн амиа алджээ.
ө
Хирошимад ирэх сарын эхээр цельсийн +40 хэм хүрч магадгүй хэмээн сэрэмжлүүлж, өндөр настай болон бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг Онцгой байдлын яамнаас сануулав. Японы нийт газар нутгийн гуравны нэг орчимд ийнхүү хэт халжээ. Хэт халуунаас сэрэмжлэхийн тулд долоон хотод хиймэл үүл буудан бороо оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Гэхдээ цаг уурчдын мэдээлснээр энэхүү хэт халуун нь ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх гэнэ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ