Путиныг дэлхийгээс зайл гэв
Малайзын зорчигч тээврийн “МН17” онгоцны ослын захиалагчийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэмээж, Малайз болон Украинд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Малайзын нийслэл Куала Лампур хотод байрлах Оросын Элчин сайдын яамны гадна хэдэн мянган иргэн “Путин алуурчин. Тэр “МН17” онгоцны ослыг захиалсан. Хэргээ хүлээ” гэж орилолдсон байна.
6
Тэд бүгд хар өнгийн футболкоор жигдэрч, гартаа “Үхэл чамайг бүү тойроосой” хэмээн бичсэн лоозон барьцгаасан тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Харин Украины нийслэл Киев хотод Путиныг будуулж буй зурагтай футболк, цамц өмссөн 200 гаруй залуус “Дэлхийгээс зайл Путин. Үзнэ ядаж байна” хэмээн хашгиралдаж, Орос эзэнтэй дэлгүүр, худалдааны төвүүдийг эзлэхийг завджээ.
7
Оросын эрх баригчид “МН17” онгоцны осолтой ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж өнөөдрөөс эхэлж тусгай мөрдөх багийг ослын газар ажиллуулж эхэлсэн юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ